Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 5 //. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй ITF-ийн Таеквон-догийн Азийн аварга шалгаруулах XI тэмцээний хүрээнд Азийн Таеквон-догийн Холбоо /ATF/-ны ээлжит Удирдах зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар 2028 онд болох ITF-ийн Таеквон-догийн Азийн аварга шалгаруулах XII тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгон шалгаруулж, Камбожийн Вант Улсыг гишүүн орнуудын нэгдсэн саналаар зохион байгуулагч орноор баталлаа.

Тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс өрсөлдсөн бөгөөд Камбож Улс гишүүн холбоодын саналын олонхын дэмжлэгийг авч, 2028 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийн эзэн болсон юм.

Ингэснээр Азийн Таеквон-догийн Холбооны дараагийн тивийн аварга шалгаруулах XII тэмцээн 2028 онд Камбожийн Вант Улсад зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн