Авлигатай тэмцэх газар тушаал, шийдвэрийн хяналтад хиймэл оюуны платформ нэвтрүүлэв

Улаанбаатар, 2026 гуравдугаар сарын 23 //. Авлигатай тэмцэх газар сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 388 тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж, үүнээс 152 шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, бүхэлд нь эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгох арга хэмжээ авчээ.

Мөн авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хиймэл оюунд ашиглах зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас баталсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг шалган дүгнэх tuss.io платформыг нэвтрүүллээ.

“Тус солюшн” компанийн боловсруулсан уг системийг ашигласнаар аливаа тушаал, шийдвэр, журам, дүрэм нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхэд хүргэсэн эсэх, олон төрлийн шат дамжлага бий болгосон эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, хууль зөрчин хориглосон, хязгаарласан хэм хэмжээ тогтоосон эсэх зэргийг богино хугацаанд хянан тодорхойлсноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн