Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Куба улсын баруун хэсэгт зургадугаар сарын 8-ны өдөр 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, Хавана хотын байшин барилгуудад чичиргээ нь мэдрэгдэв. Хүний амь хохирсон, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл одоогоор алга байна.