Эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгөхгүй байхыг Нетаньяхугаас хүсчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд цаашид цохилт өгөхгүй азнахыг Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугаас хүсчээ. Израилийн арми өнгөрч буй долоо хоногт Ираны өмнөд хэсэгт орших дэлхийн хамгийн том хийн ордуудын нэг Өмнөд Парстай холбоотой байгууламжийг онилсон. Уг халдлагыг Израиль бие даан үйлдсэн гэж Нетаньяху мэдэгдсэн юм.

Энэ цохилтын дараа Трамп эрчим хүчний байгууламжуудыг онилж хэрэггүйг Нетаньяхуд хэлжээ.

Трамп энэ талаараа Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн айлчлалын үеэр дурдсан байна. Тэрбээр “Би түүнд тэгж болохгүй гэж хэлсэн. Тэр одоо тэгэхгүй. Манай хоёр улс нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Гэхдээ Нетаньяху заримдаа ямар нэг юм хийх л байх” гэжээ.

Ираны тал мөн Израиль болон Персийн булангийн орнуудын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх болсон. Тухайлбал, өнгөрсөн Пүрэв гаригт Ираны пуужингийн дайралтын үеэр Хайфа дахь газрын тос боловсруулах үйлдвэр пуужингийн хэлтэрхийд оногджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн