, 2026 оны гуравдугаар сарын 20Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөөдөр цас орж шуурна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6-11 градус, Завхан-Заг Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1-4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9+14 градус, бусад нутгаар +4+9 градус байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +6…+8 градус байна.