АРХАНГАЙ: Буган хөшөөний дурсгал Зүүн Европ хүртэл тархжээ

ХАВАНА, 2026 оны гуравдугаар сарын 18 /Reuters/. Кубын эрчим хүчний албаныхан тус улсын хамгийн том дулааны цахилгаан станцыг хэвийн ажиллагаанд оруулж, нэгдсэн сүлжээг сэргээсэн талаар мягмар гарагт мэдээлжээ. Ингэснээр АНУ тус улс руу түлшний нийлүүлэлтийг зогсоохыг оролдож буй энэ үед 29 цаг гаруй үргэлжилсэн цахилгааны тасалдал зогсож байна.

Тус арлын 10 сая орчим иргэн олон цагийн турш цахилгаан эрчим хүчгүй байсны эцэст орон нутгийн цагаар 18:11 цагт тогтой золгожээ. Гэсэн хэдий ч үйлдвэрлэж буй эрчим хүч хүрэлцэхгүй байгаа тул хязгаарлалт цаашид үргэлжилж болзошгүйг албаныхан анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубад нийлүүлэх газрын тосыг зогсоосноос гадна “Кубад юу хүссэнээ хийж чадна” хэмээн даваа гарагт мэдэгдсэн юм.

АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан эрчим хүчний системийн уналтад Кубын Засгийн газрыг буруутгаж, цахилгаан тасалдсан нь “нурж буй дэглэмийн чадамжгүй байдлын илрэл” гэж мэдэгджээ. Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель мэдэгдэхдээ, Кубыг “өдөр бүр шахуу сүрдүүлж” байна гэж АНУ-ыг шүүмжилсэн байна.

“Тэд манай улсын байгалийн баялаг, өмч хөрөнгийг, тэр ч байтугай эдийн засгийг боомилж, манай улсыг эзлэн авахаар зэхэж байна” гэж тэрбээр мягмар гаргийн орой улс даяар цахилгааны хангамж сэргэсний нийгмийн сүлжээнд бичжээ.

Даваа гарагт гарсан системийн доголдлын шалтгааныг Куба хараахан албан ёсоор тайлбарлаагүй байна. Энэ нь АНУ  Венесуэлээс Куба руу газрын тос нийлүүлэхийг зогсоож, мөн Куба руу түлш нийлүүлдэг орнуудын бараанд татвар ногдуулна гэж сүрдүүлснээс хойш гарсан анхны томоохон доголдол юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн