Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

, 2026 оны гуравдугаар сарын 18Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. 

“Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байх юм. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгох аж.

Уг шагнал нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн