, 2026 оны гуравдугаар сарын 18Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болж, бодит мөнгөн хуримтлал бүрдэж, хөрөнгийн зах зээлийг дэмжих юм.
Үүний зэрэгцээ иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болох, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх, ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах ба тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна.
Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ.