Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

, 2026 оны гуравдугаар сарын 18Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх төлөвлөгөөг баталж, хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 

Төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр уламжлалтын эмч мэргэжилтнийг бэлдэх, ховордсон эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, эмийн бүртгэлийг сайжруулах, эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт эмийг экспортод гаргах, хууль эрх зүйн орчны сайжруулах, уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг асуудлыг тусгасан байна.   

Түүхч эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон сурвалж бичгийн судалгаагаар Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг тогтоосон. Өдгөө анагаах ухааны боловсрол олгож буй их, дээд сургуульд жил бүр 200-300 уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 12 хувьд уламжлалт анагаах ухааны аргаар эмнэл зүйн тусламжийг 1200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзүүлж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэл хөгжиж өдгөө дотоодын эмийн долоон үйлдвэрт 1000 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, эмийн зах зээлийн 1-2 хувийг хангаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн