1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай мэдээ дэлхийд цацаж байжээ.
“Монголчуудын бослого” нэртэй мэдээг “МОНТА мэдээлэв” гэсэн эх сурвалжтайгаар тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын “Дальта” агентлаг руу цацсан нь -ийн анхны мэдээ болж тэмдэглэгдэн үлдсэн байна. “Монголчуудын бослого” мэдээг жанжин Д.Сүхбаатарын даалгавраар тухайн үеийн зөвлөх-сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн И.Г.Демко бичиж, “МОНТА мэдээлэв” хэмээн “Дальта”-руу уламжилжээ.
И.Г.Демко хожим дурсахдаа “Би 1921 оны гуравдугаар сард Монгол ардын хувьсгалт армийн Улс төрийн газрын даргын дэргэд зөвлөх-сургагч, Монголын цахилгаан мэдээний агентлаг /МОНТА буюу Монгольская Телеграфная Агенство/-ийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Гуравдугаар сарын 18-ны өдөр МАН-ын Төв хороо, Монгол ардын хувьсгалт түр засгийн газар монголын газар нутгийн тэр хэсгийг өөрийн мэдэлд чөлөөлөн авсны дараа Монголын цахилгаан мэдээний газрын эрхлэгчийн хувьд Москва руу РОСТА агентлагийн нэр дээр Монголын газар нутаг дээр Ардын хувьсгалт түр засгийн газар тогтоосон тухай мэдээг явуулсан” хэмээжээ.
