Усчин-аврагчдын хамтарсан сургалт, дадлагад оролцож байна

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах, эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалт” Эрхүү мужийн Байгалиас эрэн хайх, аврах отрядад энэ сарын 16-22-ны өдрүүдэд болж байна.

Усчин-аврагчдын хамтарсан сургалт, дадлагад Монголын талаас ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги, ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядын аврагчид хамрагдаж, харилцан туршлага судалж байна.

Усчин-аврагчдын хамтарсан сургалт, дадлагад оролцож байна

Сургалтаар хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх, усан сангийн хичээл болон Байгаль нууранд гүний шумбалтын дадлага хийх юм.

Усчин-аврагчдын хамтарсан сургалт, дадлагад оролцож байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн