М.Доуман Премьер лигт гоол оруулсан хамгийн залуу тоглогч боллоо

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 15. /ТАСС/. “Арсенал” багийн хагас хамгаалагч Макс Доуман Английн Премьер лигт гоол оруулсан хамгийн залуу хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр 16 нас 73 хоног байхдаа “Эвертон” багийн хаалганд гоол оруулсан байна.

Премьер лигийн 30 дахь тойргийн тоглолтод “Арсенал” баг “Эвертон”-ыг 2:0 харьцаагаар хожжээ. Энэ тоглолтод Доуман гоол оруулснаар 2005 онд 13 нас 270 хоногтой байхдаа “Кристал Пэлас” багийн хаалганд гоол оруулсан “Эвертон”-ы Жеймс Воны амжилтыг эвдсэн байна.

Английн Челмсфорд хотод 2009 оны сүүлчийн өдөр төрсөн М.Доуман 5 настайдаа “Арсенал” академид элсэн орж, тус клубийн хөл бөмбөгийн сургуулиар дамжсан бөгөөд энэ улиралд насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд 7 тоглолтод оролцохдоо анхны гоолоо оруулж, нэг удаа оновчтой дамжуулалт өгчээ. Тэрбээр Аваргуудын лиг, Английн АШТ, Английн цом, Лигийн цом гээд улирлын бүх тэмцээнд оролцсон байна.  

Transfermarkt цахим хуудсанд бичсэнээр, түүний шилжилт хөдөлгөөний үнэ 20 сая евро ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн