ПСЖ эхний тоглолтод хожлоо

ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 12 /ТАСС/. Өнөөдөр Парис хотод болсон Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Челси” багийг 5:2 харьцаагаар бутниргэлээ.

Талбайн эзэн багаас Брэдли Барколя (10 дахь минут), Усман Дембеле (40), Витинья (74), Хвича Кварацхелия (86 ба 90+4) нар гоол оруулсан бол англичуудаас Мало Гюсто (28), Энцо Фернандес (57) нар хариу гоолууд хийлээ.  

Энэ тоглолтод ПСЖ-ий хаалгыг Оросын хаалгач Матвей Сафонов хамгаалжээ. Тэрбээр энэ сард Никарагуа, Малигийн шигшээ багуудтай Оросын шигшээ багийн хийх тоглолтод оролцоно.

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолт 17-ны өдөр Лондон хотод болно.

ПСЖ бол өмнөх улиралд Аваргуудын лигт түрүүлсэн бөгөөд финалын тоглолтод 5:0 харьцаагаар Италийн “Интер” багийг бутниргэсэн юм. Харин “Челси” баг 2025 оны клубүүдийн ДАШТ-ий финалд ПСЖ-ийг 3:0-ээр хожжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн