Италийн Милан, Кортина хотод болж буй өвлийн XIV паралимпын наадамд оролцож байгаа Монголын тамирчдын тэмцээн уралдаан өчигдөр эхэллээ.
Өчигдөр пара гүйлтийн цанын спринт зайн уралдаан болов. Эрэгтэйчүүдийн спринт гараанд 30 тамирчин уралдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Ганболд 2:44.63 минутын амжилтаар 16 дугаар байр эзэллээ. Тэгвэл Ц.Дашдорж 2:51.71 минутын үзүүлэлттэй барианд орж 22 дугаар байрт шалгарчээ.
Манай хоёр тамирчин өнөөдөр 10 км зайд хурд сорино. Энэ уралдаанд 25 тамирчин оролцож сонгомол техникээр уралдах бөгөөд олон улсын хэмжээний мастер Ц.Дашдорж Улаанбаатарын цагаар 18:37 цагт, Б.Ганболд 18:38 цагт гараанаас гарах ажээ.
