Шар усны үерээс сэрэмжлэхийг анхаарууллаа

Шар усны үерийн аюулын зураглалаар өнөөдрийн байдлаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, 35 хувь нь их, 40 хувь нь дунд гэсэн аюулын зэрэглэлтэй байна.

Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Тэс голын хөндийгөөр 13-18, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 4-9 хэмийн хүйтэн. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэмийн дулаан байх бол бусад нутгаар хоёр хэм хүйтэн байх аж.

Нийслэл хотод цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 0 хэм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн