Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси, Монголын Байгалийн Өв Сан нарын хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилт бий болгох зорилготой “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийг зарлаж,өргөдөл хүлээн авч эхэллээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн бэлэн байдлыг хангах, менежментийг сайжруулах 2 үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь байгаль хамгаалал, тогтвортой санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоог цогцоор дэмжих юм.
Хамгаалалтын захиргаа сонгон шалгаруулах удирдамжийг дараах холбоосоос авна уу.
https://drive.google.com/drive/folders/1CQU1fSFipbHe6nMPp12tCO6AIbVSjTvY?fbclid=IwY2xjawQV6wpleHRuA2FlbQIxMABicmlkETF3a29ZMFg5SHVLaDZzaUpmc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHkW9sQcjAuh9cbjAJvHmaDxIl4phjNq8COhKuxan7OusttCiv_ihJlbZpmHz_aem_fadUXJWnmHszXuhi1NcLmw
Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2026–2029 он
Өргөдөл гаргах тал: Тусгай хамгаалалттай газрын захиргаад
- 2026 оны хөтөлбөрт 11 хамгаалалтын захиргааг сонгон шалгаруулна
- 500 сая-3 тэрбум төгрөгийн грант олгоно
- Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 5
- Өргөдөл илгээх: https://grants.mnlf.org/home
Гранттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сонирхсон асуултад хариулах уулзалтыг 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр цахимаар зохион байгуулна.
Холбоо барих: [email protected]