МАДРИД, 2026 оны гуравдугаар сарын 4 /ТАСС/. “Реал Мадрид” багт тоглож буй Бразилын довтлогч Родриго тоглолтын явцад баруун өвдөгний үений урд чагтан холбоос тасарсан, баруун хөлний хөндлөн мениск урагдсан гэх хүнд гэмтлүүд авчээ.
Тэрбээр Испанийн аварга шалгаруулах тэмцээний 26 дахь тойргийн “Хетафе” багтай хийсэн тоглолтын /0:1/ үеэр бэртэл авсан байна. Родриго талбайд гарснаасаа хойш удалгүй хажуугийн шугамын ойролцоо өвдгөө барин унажээ. Гэсэн хэдий ч тоглолтыг дуусгаж чадсан байна. Marca сонинд бичсэнээр, бэртлийн улмаас тэрбээр энэ улирлын үлдсэн тоглолтууд болон ДАШТ-д оролцох боломжгүй болжээ.
Өмнө нь мэдээлснээр, “Реал”-ын довтлогч Килиан Мбаппе бэртлийн улмаас “Хетафе” багтай хийсэн тоглолтыг өнжсөн байна. Түүнд “өвдөгний холбоос сунасан” гэх онош тавьжээ.
Өдгөө 25 настай Родриго Бразилын “Сантос” багт тоглож байгаад 2019 оны 7 дугаар сард “Реал”-д шилжин ирсэн юм. Энэ улиралд тэрбээр Испанийн аварга шалгаруулах тэмцээний 19 тоглолтод оролцохдоо 1 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгчээ.
Бразилын шигшээ баг ирэх зун болох ДАШТ-ий С хэсэгт Хаити, Марокко, Шотландын багуудтай тоглоно.