Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваариа танилцуулжээ.

Энэ сарын тухайд хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 19-нд олгоно. Харин бусад тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг энэ сарын 12, 25-нд хувааж өгөхөөр болсон байна. Хуваарийг танилцуулъя.


Гуравдугаар сарын 12-нд

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Гуравдугаар сарын 12, 25-нд

Нийгмийн халамжийн тэтгэвэр

Асаргааны тэтгэмж

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт

Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж

Гуравдугаар сарын 19-нд

Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Гуравдугаар сарын 25-нд

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Эхийн алдар одонтой эхэд олгох мөнгөн тусламж

Насны хишгийг тус тус олгоно 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх