Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

 Иран улс Ормузын хоолойг хаасан бөгөөд уг хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон бүх хөлөг онгоц руу гал нээнэ гэж Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагчийн зөвлөх Эбрахим Жабари мэдэгджээ.

Энэ бол Техраны хамгийн хатуу анхааруулга гэдгийг тэрбээр дурдсан байна. Иран улс газрын тосны экспортын энэ чиглэлийг хаахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Ормузын хоолой бол дэлхийн газрын тосны экспортын гол “нарийхан гарц” бөгөөд газрын тосны экспортын 20 орчим хувь нь дайран өнгөрдөг тул газрын тосны зах зээл болон нефтийн үнэд нөлөөлөх нь тодорхой. 

Уг хоолой зүүн өмнөд хэсгээрээ Оманы буланыг баруун өмнөд хэсгээрээ Персийн булантай холбодог стратегийн ач холбогдолтой хоолой юм. Хойд эрэг нь Иранд, өмнөд эрэг нь Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Оманы Мусандамд харьяалагддаг. 

Иймээс Ормузын хоолой бол Персийн булангийн газрын тос олборлогч орнууд, тухайлбал Ирак, Кувейт, Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улсуудын хувьд амин чухал гарц юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн