НҮБ: Ираны цохилт, хариу цохилт нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж байна

Ираны нийслэл Тегеран. НҮБ: Ираны цохилт, хариу цохилт нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж байна Энх тайван, аюулгүй байдал

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Ойрхи Дорнод дахь цэргийн хурцадмал байдал, тэр дундаа АНУ, Израилийн Ираны эсрэг хүч хэрэглэсэн, мөн Ираны дараагаар бүс нутагт хариу арга хэмжээ авч буйг буруушаав. НҮБ-ын хэвлэлийн алба өнөөдөр энэ тухай мэдэгдэв.

Гутеррешийн хэлснээр болж буй үйл явдал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж байна.

“Аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэх, заналхийлэхийг” шууд хориглосон НҮБ-ын дүрэм зэрэг олон улсын хууль тогтоомжийг бүх улс дагаж мөрдөх үүрэгтэй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга санууллаа.

Тэрээр байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаахыг уриалж, эс бөгөөс бүс нутгийн хэмжээнд өргөн хүрээтэй мөргөлдөөн үүсч, энгийн иргэд, тогтвортой байдалд ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй байгааг анхааруулав.

НҮБ-ын тэргүүн мөн бүх талуудыг нэн даруй хэлэлцээрийн ширээнд суухыг уриалав.

“Олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэмд бүрэн нийцүүлэн олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэхээс өөр боломж байхгүй” гэж тэр онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн