Монгол Улс Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл зовниж байгааг илэрхийллээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд, Монгол Улс Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна.

Харилцан халдан довтолж, зэвсэгт цохилт өгөх нь тус бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгоод зогсохгүй, олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах эрсдэлтэй байна.

Холбогдох талууд нөхцөл байдлыг улам хурцатгах аливаа үйлдлээс зайлсхийж, яриа хэлэлцээг сэргээж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яаманд шуурхай штаб байгуулан ажиллаж, бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдтэй холбогдож, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байгаа бөгөөд байнга оршин сууж байгаа болон түр хугацаагаар энэ бүс нутагт оршин сууж байгаа иргэд:

  • Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; 
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудан; 
  • Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; 
  • Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;  
  • Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой гэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн