Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна

 ГХЯ-ны мэдээлснээр Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй байна.

Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь Монголын ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа ажээ.

Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх туршлагын дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна хэмээн ГХЯ-наас мэдэгдлээ.

Монгол Улсын ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байгаа аж. 

Үүнд:

• Израил-40,

• АНЭУ-80,

• Египет-45,

• Кувейт-38,

• Саудын Араб-23,

• Йордан-1,

• Оман-2,

• Бахрейн-33,

• Катар-19.

Эдгээр тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх Монгол Улсын ЭСЯ-даас шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн