Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

, 2026 оны хоёрдугаар сарын 28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Монгол Улсаас АНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ананд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Элчин сайд нар ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, боломжит бүх хэлбэрээр дэмжиж байхыг онцгойлон захилаа гэж ЕТГ-аас мэдээллээ.

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн