АНУ-ын Флорида мужийн 40 настай С.Жуниор гэгч эрэгтэй хөгшин хүний дүрд хувирсан баг зүүж, хоёр банк дээрэмдсэн хэрэгт буруутгагдсан байна.
АНУ-ын Флорида мужийн Төв тойргийн прокурорын газрын энэ сарын 16-ны мэдээлснээр, С.Жуниор энэ оны найм, есдүгээр сард хоёр өөр банк дээрэмдсэн хэрэгт сэжиглэгджээ. Тэрбээр хөгшин хүний баг зүүж, банкны кассчдаас мөнгө шаарддаг байсан гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүний ашиглаж байсан агуулахад нэгжлэг хийхдээ хуурамч буу болон дээрмийн хэрэгт ашигласан байж болзошгүй эд зүйлс олсон байна.
Тэдгээрийн дунд саарал сахалтай, хөгшин хүний дүр төрхтэй баг байсан бөгөөд энэ нь хоёр банк дээрэмдэх үеэр сэжигтний зүүж байсан багтай тохирч байгааг дурджээ.
Түүнчлэн мөрдөгчид түүний хэрэглэж байсан газраас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр огноолсон тэмдэглэлийн дэвтэр олжээ. Уг дэвтэрт “Бурханы хамгийн сайн найз бол банкны дээрэмчин” гэсэн гарчигтай бичвэр, баг зүүсэн хүний зураг болон “Зохиогч: С.Жуниор” гэсэн тэмдэглэл байсныг прокурорын газраас мэдээлсэн байна.
С.Жуниор өмнө нь ч банк дээрэмдсэн хэргээр ял шийтгүүлж байжээ. Тэрбээр 2008 онд банк дээрэмдэхийг завдсан хэргээр, улмаар 2016 онд Техас мужид таван банк дээрэмдсэн хэргээр 2018 онд холбооны шүүхээс ял авч байсан аж.
Сүүлчийн ялынхаа дараа хяналттай суллагдах нөхцөлөөр эрх чөлөөтэй байсан бөгөөд өмнөх хэргүүддээ мөн төстэй баг хэрэглэж байсан гэж прокурорын мэдээлэлд дурджээ. Одоогоор энэ удаагийн хоёр банкны дээрмийн хэрэгтэй холбоотой шүүх ажиллагааны эцсийн шийдвэр гараагүй байгаа аж.
Эх сурвалж: ABC News

АНУ-д ийм дээрэм хийсэн хэрэг гайхалтай байна.
Хөгшин хүний баг зүүж банк дээрэмдсэн нь сонирхолтой арга.
40 настай эрэгтэйг буруутгаж байгаа нь баримттай юу?
Хоёр банк дээрэмдсэн хэрэг хэрхэн илчлэгдсэн бэ?
Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
Баг зүүсэн нь танигдахаас зайлсхийх зорилготой байсан уу?
АНУ-ын цагдаа нар энэ хэргийг хурдан шийдсэн гэж найдаж байна.
Дээрэмчин баригдсан эсэх нь тодорхойгүй байна.
Ийм аргаар дээрэм хийдэг нь цөөхөн.
Банкны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байсан бэ?
This case shows the lengths some criminals go to disguise themselves.
Хэрэгт буруутгагдаж байгаа хүн ямар ял авах вэ?
Хөгшин хүний баг ашигласан нь бүтээлч боловч буруу.
Энэ мэдээлэл АНУ-ын гэмт хэргийн статистикт нэмэгдэнэ.
Дээрэмчийн зорилго мөнгө байсан нь тодорхой.
Цагдаа нар хэрхэн мөрдөн шалгасан бэ?
Ийм хэрэг давтагдахгүй байх ёстой.
Банк дээрэмдсэн хэрэг илчлэгдсэн нь сайн.