2026-10-21

Энэ өдөр нийт 281,889,806,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 1,039,694,360 төгрөгийн үнийн дүн бүхий 1,613,695 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.98%), Глобал монголиа холдингс ХК (HML +14.78%), Монгол савхи ХК (UYN +11.7%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -8.79%), Булигаар ХК (MBG -5.89%), Би ди сек ХК (BDS -4.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 42,938 ширхэг нэгж эрх 29,255,995.63 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 7,471 ширхэг үнэт цаас 739,360,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 221 ширхэг үнэт цаас 22,101,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 15,872,000 юань буюу 8,548,500,480 төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн 157 багц 1,004,800 тонн Эрчим хүчний нүүрс /Саб-битумт, сул барьцалдах нүүрс/ 69,331,200 ам.доллар буюу 249,405,125,760 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 5,686,400 ам.доллар буюу 20,455,686,720 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар буюу 1,650,081,510 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 281,889,806,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.59%-иар өсч, 66,907.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,107,911,148,686 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх