АНУ-ын засаг захиргаа Украины дайныг зогсоох шинэ саналын хүрээнд Европын орнуудад Оросын байгалийн хийг дамжуулах хоолойгоор их хэмжээгээр худалдан авч эхлэхийг санал болгож байгаа тухай “The New York Times” сонин эх сурвалжуудад тулгуурлан мэдээлэв.

Саналыг хэн, хэзээ дэвшүүлсэн бэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф болон Жаред Кушнер нар Украин, Европын Холбооны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний үеэр энэ саналыг гаргасан байна. Мөн есдүгээр сард Киев хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа уг асуудлыг хэлэлцжээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар Европ руу их хэмжээний байгалийн хий нийлүүлэх нь Оросын хувьд дайныг зогсоох эдийн засгийн хөшүүрэг болно.

Европын хариу болон “Умардын урсгал”

ЕХ-ны төлөөлөгчид саналыг нааштай хүлээж аваагүй. Тухайлбал, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ойрын зөвлөх Гюнтер Зауттер ширүүн шүүмжилжээ. Европ, Украины зарим албан тушаалтан АНУ-ыг Оросын хийн экспортоос орлогын хувь эзэмшихийг эрмэлзэж магадгүй гэж үзэж байгаа. Үүнээс гадна АНУ, Оросын талууд “Умардын урсгал” хийн хоолойн үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Балтын тэнгисийн ёроолоор тавьсан энэ хоолой 2022 оны наймдугаар сард дэлбэрэлт болсноос хойш ажиллахгүй байгаа юм. Цагаан ордны төлөөлөгчид “Умардын урсгал”-ын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг няцаасан бөгөөд иж бүрэн энхийн хэлэлцээрийн хүрээнд Европын түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай гэж мэдэгджээ.

Одоогийн импорт болон Украйны байр суурь

ЕХ 2026 оны нэгдүгээр сард Оросын дамжуулах хоолойгоор нийлүүлдэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийн импортыг 2027 оны 11 дүгээр сарын 1 гэхэд бүрэн зогсоохоор тохиролцсон. 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш ЕХ-ны байгалийн хийн импортод Оросын эзлэх хувь 2021 оны 45 хувиас 2024 онд 19 орчим хувь, 2025 онд 13 хувь болж буурсан. Украины эрх баригчид “Газпром”-тай байгуулсан гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нутаг дэвсгэрээрээ дамжуулан Оросын хийг Европ руу нийлүүлэхээ зогсоосон. Үүний улмаас Украин жил бүр 900 сая орчим еврогийн орлогоо алдаж байгааг NYT дурдсан байна.

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “АНУ Украины дайныг зогсоохын тулд ЕХ-нд Оросын хий худалдан авахыг санал болгожээ”-д
  1. Европын орнууд Оросын хийг дахин худалдаж авах санал гарч байгаа нь дайныг зогсоох хүсэлтэй холбоотой гэж ойлгогдож байна.

  2. Украины дайн удаан үргэлжилж байгаа үед ийм санал гарч байгаа нь сонирхолтой юм.

  3. Buying Russian gas again might help energy prices in Europe but raises questions about sanctions.

  4. АНУ-ын энэ саналыг Европ хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.

  5. Хийн хангамж сэргэвэл өвлийн улиралд Европын орнуудад ашигтай байж болно.

  6. Esta propuesta podría complicar más la situación geopolítica actual.

  7. Оросын хийг худалдаж авах нь хориг арга хэмжээг сулруулж магадгүй.

  8. Нарангэрэл хэлэхдээ:

    Дайныг зогсоохын тулд ийм хэлэлцээр хийх шаардлагатай юу?

  9. Europe needs to carefully consider the long-term implications of this deal.

  10. Энэ санал Украинд хэрхэн нөлөөлөх нь чухал асуудал.

  11. Байгалийн хийн үнэ тогтворжих боломж гарч байна гэж бодож байна.

  12. Les pays européens doivent réfléchir aux conséquences de cette suggestion.

  13. Оросоос хий авах нь Европын эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлнө.

  14. Алтанцэцэг хэлэхдээ:

    АНУ яагаад ийм санал дэвшүүлсэн нь тодорхой бус байна.

  15. Дайныг зогсоох хэлэлцээнд энэ нөхцөл орсон нь анхаарал татаж байна.

  16. Европын орнууд энэ саналыг хэрхэн хүлээж авахыг харах хэрэгтэй.

  17. Хийн дамжуулах хоолойгоор их хэмжээний хий авна гэдэг нь томоохон шийдвэр.

  18. Энэ мэдээ нь олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлж магадгүй.

Сэтгэгдэл үлдээх