Тус сургалтад МҮХАҮТ-ийн гишүүн бөгөөд гадаад болон дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой үндэсний аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамрагдсан юм.
“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ, ШАЛГУУР ШААРДЛАГА” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж ба шалгуур шаардлага” сэдэвт цахим сургалтыг (2026.10.15) зохион байгууллаа.
Тус сургалтад МҮХАҮТ-ийн гишүүн бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой үндэсний аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамрагдсан юм.
Энэ үеэр:
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол бизнес, эдийн засгийн нөлөөлөл” сэдвээр;
-
Бүртгэлийн албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Хүслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бүртгэлийн үйл ажиллагаа, шалгуур шаардлага, хөнгөлөлт, чөлөөлөлт сэдвээр;
-
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Б.Энхтуул “Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн үйл ажиллагаа, хөнгөлөлт, чөлөөлөлт” сэдвээр;
-
“БДО консалтинг үнэлгээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баянмөнх “Үнэт цаасаар санхүүжилт татах үйл ажиллагааны бэлтгэл хангах, санхүү, тайлагнал, үнэлгээ сэдвээр;
-
“Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг “Үнэт цаасаар санхүүжилт татах үйл ажиллагаанд андеррайтерын компанийн үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд тус тус дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.
Энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлийн ач холбогдол, Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн үйл ажиллагаа, шалгуур шаардлага, хөнгөлөлт, чөлөөлөлт, үнэт цаасаар санхүүжилт татах бэлтгэл, санхүүгийн тайлагнал, үнэлгээ болон андеррайтерын компанийн үүрэг, оролцооны талаар цогц мэдлэг, мэдээлэл олголоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Will monitor the situation.
Positive news.
Looking forward to more details.
Good to see the update.
Interesting development. Will follow closely.
Сайн мэдээ.
Цаашдын хөгжилд анхаарал хандуулна.
Мэдээлэл тодорхой. Сайн.
Энэ талаар илүү мэдээлэл хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Анхаарал хандуулж байна.
Сайн мэдээ ирлээ.
Цаашдын мэдээлэл хүсье.
Тоо баримт сонирхолтой.
Мэдээ түргэн хүргэж байгаад баярлалаа.
Энэ чиглэлээр цаашид юу хийх вэ гэдэг чухал.
Холбогдох байгууллагууд ажиллаж байгаа болов уу?
Мэдээлэл тодорхой ирсэн. Баяртай.
Цаашид хэрхэн өрнөхийг хүлээе.
Орон нутагт нөлөөтэй байх болов уу.
Тодорхой тоо баримт өгсөн нь сайн.
Сайн мэдээ. Цаашдын хөгжлийг анхаарч байна.
Энэ мэдээлэл сонирхолтой байна. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсье.