Он гарсаар аравдугаар сарын 11-ний өдөр хүртэл улсын хэмжээнд 172 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Үүнээс 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт тоо 36.2 хувиар буурсан ч хээрийн түймрийн эзлэх хувь өндөр хэвээр байна. Нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд бүртгэгдсэн.
Гал түймрийн аюулаас 4950 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн.
Гэвч 1 иргэн амь үрэгдэж, 2 иргэн түлэгдсэн. 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 6 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, 1.016.908 га талбайд хохирол учирсан. Урьдчилсан тооцоогоор 7.9 тэрбум төгрөгийн хохирол гарчээ.
Хамгийн олон түймэр Дорнод аймагт 61, Сүхбаатар аймагт 39, Хэнтий аймагт 28 бүртгэгдсэн.
