Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт аравдугаар сарын 10-наас 24-нийг хүртэл бүртгэнэ. Бүртгэл бүхэлдээ цахимаар явагдана.
Хамрах төсөлд Солонго-1, Солонго-2 болон «Ногоон нуур»-ын 1008 айлын орон сууц багтана. Солонго-1 дээр 2042 өрх гэсэн тоо өмнөх танилцуулгад гарч байсан.
Хэн хамрагдах вэ. Төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч, залуу гэр бүл, ахмад, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон иргэн, гамшигт орон гэрээ алдсан өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн.
Журам нь ийм. Түрээслэгч таван жил хүртэл хугацаанд түрээс дээрээ нэмэлт төлбөр хуримтлуулж, орон сууцны үнийн 30 хувийг бүрдүүлбэл үлдэгдлийг зээлээр авч өмчилж болно. Сарын түрээсийн тодорхой төгрөг төсөл, квадратаас шалтгаална.
