Дани улсын эрх баригчид хүн амын үндэсний бүртгэлд хакерууд нэвтэрч, 8.8 сая хүний хувийн мэдээлэл алдагдсаныг мэдэгдлээ. Цахим асуудал хариуцсан сайд Кристина Эгелунд уг үйл явдлыг “маш ноцтой хэрэг” хэмээн тодорхойлжээ. Халдлагын үеэр хүмүүсийн нэр, хаяг болон CPR дугаар буюу нийгмийн даатгалын дугаартай дүйцэх бүртгэлд хүрчээ.

Бүртгэлд нас барсан болон гадаад руу шилжин суурьшсан хүмүүсийн мэдээлэл бас ордог. Дани улс ойролцоогоор зургаан сая хүн амтай. Гэвч үндэсний бүртгэлд нийт 11 сая орчим хүний мэдээлэл хадгалагддаг.

Засгийн газрын мэдээлснээр, хакерууд хүн амын бүртгэлд шууд нэвтрээгүй. Тэд уг санд нэвтрэх хууль ёсны эрхтэй Данийн нэгэн компанийн системийг хакердсан байна. Тус компанийн нэвтрэх эрхийг одоогоор цуцлаагүй байгаа аж.

Халдлагыг хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй. Эрх баригчид хэргийн цар хүрээ болон шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж эхэлжээ. Сайд Кристина Эгелунд иргэдэд хандан, сэжигтэй тохиолдолд хувийн мэдээллээ өгөхгүй байх, үл мэдэгдэх холбоосоор нэвтрэхгүй байхыг уриаллаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн