Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо болж байна.

Энэ үеэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын форум зохион байгуулж, «Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик, чухал ашигт малтмалын боломжууд» сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол Улсын эрчим хүчний салбарын шилжилтийн бодлого, дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулсан. Тэрбээр арвин нөөцөө ашиглан хямд эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна бүс нутгийн экспортлогч болох зорилт дэвшүүлж буйг хэлээд, хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урилаа.

Форум нь Монгол Улс бүс нутгийн хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллагад эрчим хүчний мега төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн бодит дэд бүтэц, зах зээлийн механизмыг бий болгох ажилд богино хугацаанд үр дүнтэй шилжих боломж, аргуудыг хэлэлцүүлжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн