Дарханы “ДЦС-2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймгийн цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс тус аймгийн ДЦС-д ажиллав.

Дарханы ДЦС нь 83 МВт хүчин чадалтай, нийтдээ есөн зуух ажиллуулж байна. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудыг шинэчлэх шаардлагатай болжээ.  120 мянга цаг ажиллуулах ёстой турбин генераторууд 288-359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа 3 дахин хэтэрчээ.

Дарханы “ДЦС-2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

2025 онд 3800 орчим хүн Дарханд шилжин иржээ. Мөн 1300 айлын орон сууц ашиглалтад орсон байна. 2021 оноос хойш төсвийн орлого нь 3 дахин нэмэгдэж, эдийн засаг нь гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлсэн байна.

Тиймээс цахилгаан дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд тавив. Шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Судалгаа, тооцооллыг шуурхайлж, цэгцлэхийг үүрэг болгов.

Дарханы “ДЦС-2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Дарханы “ДЦС-2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн