УИХ-ын Тамгын газар Азийн сан, Анрид медиатай хамтран парламентын үйл ажиллагаанд ашиглах технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент” хакатоныг зохион байгуулна.

Арга хэмжээний зорилго нь парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгох, иргэдийн улс төрийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх бодит шийдлийн эх загвар гаргахад оршино.

Оролцогчид парламентын үйл ажиллагаа болон мэдээллийн урсгалтай холбоотой асуудлыг сонгон, 24 цагийн хугацаанд цааш хөгжүүлэх боломжтой технологийн шийдэл боловсруулна.

Баг тус бүр гурван гишүүнтэй байх бөгөөд дор хаяж нэг хөгжүүлэгчтэй байна. Бүртгүүлсэн багаас 10 багийг эцсийн шатанд шалгаруулна.

Бүртгэл 2026 оны есдүгээр сарын 24-ний 12:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн