“Шунхлай-4” бондын анхдагч зах зээлийн захиалга хаагдаж, 43 хөрөнгө оруулагчийн 44 захиалгаар нийт нэг сая ширхэг бонд бүрэн борлуулагдлаа. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 100 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Уг бонд нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй, 12 сарын хугацаатай бөгөөд жилийн 18 хувийн хүүтэй. Зохицуулагч байгууллагууд есдүгээр сарын 2 болон 10-нд холбогдох зөвшөөрлийг олгожээ.
