Онцгой байдлын байгууллагын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 63 алба хаагч хамрагдав. 

Сургалт онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба “Авилга, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Ажлын байрны тогтвортой байдал, тотвор сууршилтай ажиллуулах аргууд”, “Төрийн болон албаны нууцын тухай хууль, тулгамдаж буй асуудал, “Заавар удирдамжийг тодорхой ойлгомжтой өгч сурах” зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчид мэдлэг, дадлага эзэмшиж, харилцан туршлага солилцлоо.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн