Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөл энэ сарын 30-нд “Aichi International Arena”-д эхэлнэ.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг төрөлд Азийн 32 орны 204 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Нийт тамирчдын 116 нь эрэгтэй, 88 нь эмэгтэй юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д К.Ёолк, 73 кг-д Л.Энхдөл, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ж.Энхтөр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д У.Анужин, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Адъяасүрэн нар зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Харин холимог багийн төрөлд 73 кг-д Ж.Гансүрэн, +90 кг-д Ө.Пэрэнлэйжамц, +78 кг-д Д.Номинзул нар оролцоход бэлэн болжээ.

Жүдочид Азийн наадмаас 7 алт, 13 мөнгө, 36 хүрэл, нийт 56 медаль хүртсэн бол сүүлийн хоёр буюу Жакарта, Ханжоугийн наадмаас алтан медаль авч чадаагүй юм. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн