Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 17 //. Өнөөдөр болох үйл явдал
Хилчдийн өдөр тохиож байна.
09:00 цагт: “Монгол, Японы хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл-2026” үйл ажиллагаа МУИС-ийн Номын санд болно.
09:00 цагт: “ANOH 2026: Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын шилдэг туршлага, инновацыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын хурал “Шангри-Ла” зочид буудалд болно.
09:30 цагт: Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026 “Милленниум плаза” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
Монгол-Хятад-Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын худалдаа, эдийн засгийн XIX нэгдсэн чуулган МҮХАҮТ-д болно.
10:00 цагт: БНХАУ-ын ӨМӨЗО-ын XIV соёлын өдрүүдийн хэвлэлийн хурал “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.
10:15 цагт: Хятад, Монголын тинк танк форум “Туушин” зочид буудалд болно.
11:00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойд зориулсан цэцэг өргөх ёслол Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд болно.
14:00 цагт: Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний бодлогын ээлжит, макро зохистой бодлогын талаарх хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанканд болно.
14:00 цагт: “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” сургалт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно.
-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Орон нутагт:
Хөвсгөл: “Бүтээлч Хөвсгөлийнхөн Намрын ногоон өдөр-2026” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд болж байна.
Үзэсгэлэн:
-“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн “Норпэй арт” галерейд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
-Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари арт” галерейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд энэ сарын 18-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна.
-Узбекистаны Самарканд хотод пара шатарчдын дэлхийн III олимпиад болж байна.
-Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
