Японы мэргэлжийн сумо бөхийн Намрын тэмцээн эхэллээ. Энэ башёд 590 сумоч зодоглож байгаагийн дотор Монголын 23 бөх таван зиндаанд барилдана. Тодруулбал, макүүчид зургаа, жюүрёод тав, макүшитад ес, санданмэд нэг, жонокүчид хоёр сумоч барилдахаар болов. Өнгөрсөн долоодугаар сард өвдөгний мэс засалд орсон ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнжих шийдвэр гаргасан.
Тэр ёкозүна цол хүртсэнээс хойш есөн башё өнгөрөхөд түрүүлж чадаагүй байгаа юм. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц дээд зиндаанд дэвшсэн. Тэрбээр Монголоос төрсөн 33 дахь дээд зиндааны бөх боллоо. Тэгвэл Дэванорюү Т.Тэмүүлэн, Кёкүкайюү Ш.Далайбаатар нар жюүрёо зиндааны зүүн, барууныг манлайлна. Түүнчлэн Асахифүжи Б.Очирсайхан макүшита зиндаагаа манлайлахаар болов. Харин озэки Киришима Б.Лхагвасүрэн дахин нэг удаа ёкозүна цолны төлөө барилдахаар болзол сонслоо. Холбооноос мэдэгдсэнээр Киришима заавал түрүүлэх ёстой, гэхдээ барилдааны агуулга нь сайн байж ёкозүна болох юм.
Жонокүчи зиндааны барууны 17-д эрэмбэтэй Жёошёоюү А.Сосорхүү өнөөдөр мэргэжлийн замналынхаа анхны ялалтыг байгууллаа. Харин санданмэгийн гуравт жагссан Хакүгэцүро А.Сүхбат өвдөг шорооджээ. Энэ цаг үед макүшита зиндааны барилдаан үргэлжилж байна. Харин макүүчи зиндааны барилдаан 15:00 цагт эхэлнэ. Дээд зиндаанд барилдаанд монгол бөхчүүдээ танилцуулъя.
Макүүчи
Озэки Киришима Б.Лхагвасүрэн
М-5 Роога А.Амарсанаа
М-5 Оошёома П.Дэлгэрбаяр
М-12 Асахакүрюү Р.Жамъянтогтох
М-14 Чиёошёома Г.Мөнхсайхан
М-16 Тошинофүжи Ө.Дэмиджамц
Жюүрёо
З-1 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-1 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-3 Б.Мөнх-Оргил Тамаваши
Б-3 Б.Чойжилсүрэн Оонокацү
З-12 Тамашёохо Э.Энхманлай
Макүшита
Б-1 Асахифүжи Б.Очирсайхан
З-8 Тэншёояма Г.Отгонбат
З-10 Хокүтэнкай Г.Сүхбат
З-26 Казэноүми Ц.Билгүүн
З-28 Госэйзан Б.Мөнх-Од
З-32 Тацүбаяма М.Буянтогтох
З-46 Тэнросэй С.Лувсангомбо
Б-49 Ваканофүжи Т.Бөхчулуун
З-59 Саданохикари Д.Наранцогт
Санданмэ
З-3 Хакүгэцүро А.Сүхбат
Б-39 Сачинофүжи Г.Оргил
Жонокүчи
Б-17 Жёошёоюү А.Сосорхүү
Б-18 Хокүто М.Хүсэлбаатар
