ПАРИС, 2026 оны есдүгээр сарын 12 /ТАСС/. Францын хойд нутагт хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 44 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай Сена-Маритим мужийн захиргаа мэдэгдсэнийг телевизийн TF1 суваг мэдээлжээ.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн нэг болох 18 настай бүсгүйн биеийн байдал маш хүнд байна. Ослын газарт ажиллаж буй аврагчид галт тэргээр зорчиж байсан бусад 140 хүнийг аюулгүй газарт хүргэжээ.

Телевизийн мэдээнд дурдсанаар, галт тэрэгний машинчаас согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх эсэхийг тогтоох шинжилгээ авсан бөгөөд хариу нь сөрөг гарсан байна.

Өмнө нь Францын Тээврийн сайд Филипп Табаро мэдэгдэхдээ, 20 хүн гэмтэж бэртсэнийг дурдсан юм. Урьдчилан дүгнэлтээр, Руан, Кан хотуудын чиглэлд явж байсан уг галт тэрэг Клеон коммуны орчимд үл мэдэгдэх нэгэн биеттэй мөргөлдсөний дараа нэг вагон онхолдож, дөрөв нь замаасаа гарчээ.

Энэ хэсгийн замыг хаагаад байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн