Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ сарын 9-нд Парис хотноо ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан орлогч захирал Мария Габриелтай уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын Хиймэл оюуны үндэсний стратегийг олон улсын стандарт, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн ЮНЕСКО-гийн “Цахим орчинд өсөж буй хүүхэд: Дижитал эрин үеийн гэр бүлийн гарын авлага” (Growing up in a Connected World: A Family Guide for the Digital Age) бүтээлийг Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулж, хүүхдийг цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцоход нь чиглүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага болгон ашиглах талаар ярилцлаа.

ЮНЕСКО-гоос эдгээр чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн