Япон Улсын Токио хотноо энэ сарын 3-6-нд болсон “SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуун оролцож, хос медаль хүртлээ.
Тэрбээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74 кг-ын жинд но-ги төрөлд алтан медаль, ги төрөлд -76 кг-ын ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ээс зохион байгуулдаг, SJJIF-ийн 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны тэмцээн юм.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 54 улсын 589 клубийн 5700 гаруй тамирчин оролцсон байна.
