, 2026 оны есдүгээр сарын 11Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” олимпын наадмын тухай мэдээллийг сонсож хэлэлцэв. Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесын олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмэгдүүлэн тусгаж санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгалаа.

Мөн Японы Айчи Нагоя хотноо 2026 оны 9 болон 10 дугаар сард болох Азийн XX наадам болон Азийн пара V наадамд оролцох Монголын баг тамирчдын тус улсад байх үеийн хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн