Малайзын Саравак мужийн алслагдсан Улу Барам бүсэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр явж байсан нисдэг тэрэг осолдсоны улмаас онгоцонд байсан таван хүн бүгд амиа алджээ. Осол өчигдөр /2026.09.08/ орон нутгийн цагаар 15:40 орчимд Long Lellang STOLport нисэх зурвасын төгсгөлийн ойролцоо болсон байна.

ВИДЕО: 

BO-105 загварын нисдэг тэрэг Мири хотоос хөөрч, алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдэд эмнэлгийн үйлчилгээ хүргэхээр явж байжээ. Нисдэг тэргэнд нэг нисгэгчийн хамт Малайзын Эрүүл мэндийн яамны дөрвөн ажилтан буюу нэг эмч, нэг эмнэлгийн туслах болон хоёр сувилагч зорчиж байсан бөгөөд бүгд ослоор амиа алдсан байна.

Тус нислэг нь алслагдсан, авто замаар хүрэхэд хүндрэлтэй бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг “Flying Doctor Service” хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан аж. Малайзын Иргэний нисэхийн байгууллага болон Тээврийн яамны дэргэдэх Агаарын ослыг мөрдөн шалгах байгууллага ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн