, 2026 оны хоёрдугаар сарын 25Куба Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 24-нд ЭСЯ-ны өргөөндөө хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийв.
Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо үеэр хэлэхдээ, “Сүүлийн үед манай улсыг оршин тогтнох боломжгүй болсон хэмээн дэлхий нийтэд зарлах болов. Куба Улс нь сүүлийн 60 жилийн хугацаанд эдийн засгийн хоригт байгаа ч манай орон тавьсан хоригийг тэсвэрлэн хөгжиж ирсэн. Нэг жишээ дурдахад, цар тахлын үеэр манай улс дотооддоо үйлдвэрлэсэн вакциныг олон улсад санал болгож байсан юм.
Бид өнөөдөр өмнөхөөсөө ч хүнд цаг үеийг туулж байна. Газрын тосны бүтээгдэхүүний хоригт орсноор бүх давхарга, бүх шатанд хомсдол үүсэж, иргэдийн амьдрал доройтож байна.
Манай улс хэдийгээр амаргүй цаг хугацааг өнгөрүүлж байгаа ч Куба нь ямар нэг улс орны тусгаар тогтнол, бие даасан байдалд заналхийлэл хийж байгаагүй. Заналхийлэл хийх ч боломжгүй.
Харин ч Куба Улс гадаад харилцаандаа энх тайванч, бусад улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
