Хилийн зарим боомтыг энэ сарын 25-нд түр хаана

Гаалийн ерөнхий газраас хилийн боомтуудын есдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг гаргажээ.

Монгол Улс-ын БНХАУ-тай хиллэдэг зарим боомт, тухайлбал Байтaг авто замын боомтыг есдүгээр сарын 25-27-нд, Хавирга, Булган, Ханги, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр зэрэг авто замын боомтыг энэ сарын 25-нд түр хаана.

Монгол, Хятадын хилийн боомт, түүний дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд талууд дипломат шугамаар харилцан тохиролцсон тул БНХАУ-ын хууль, тогтоомжид заасны дагуу намрын дунд сарын баяр есдүгээр сарын 25-нд тохиож, зарим боомтыг ийнхүү түр хааж байгаа юм.

Харин Монгол Улс-ын ОХУ-тай хиллэдэг боомтууд энэ сард цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн