Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно.
Энэ нь Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2026-2027 оны улиралд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хоёр дахь барилдаан юм. Маргаашийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, заан Б.Батмөнх, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Ц.Одбаяр, харцага Э.Даш, Б.Зоригтбаатар тэргүүтэн зодоглохоор бүртгүүлжээ.
Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг хоёр өрөө байраар мялаана. Харин үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 15 сая төгрөгөөр байлах юм. Өндөр бай шагналтай бөхийн барилдааны тасалбар дууссан байна.
Ташрамд дурдахад, Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдааны түрүү бөхийг байраар байлсан хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь 1999 онд “Эрэл” компанийн 10 жилийн барилдаанд түрүүлсэн бөхөд байраар шагнасан бөгөөд тухайн үед улсын аварга Д.Сумъяабазар түрүүлж гурван өрөө байрны түлхүүр гардаж байсан юм.