Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нарыг Их Британид буцсанд баяртай байгаагаа илэрхийлсэн ч тэднийг хааны гэр бүлд хандах хандлагынх нь төлөө шүүмжилжээ. 

Тэрбээр есдүгээр сарын 2-нд Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Би үүнд баяртай байна. Гэхдээ би тэдний шүтэн бишрэгч биш” гэж хэлсэн байна.

Трамп ялангуяа Меган Марклын талийгаач хатан хаан II Элизабет болон одоогийн хаан III Чарльзад хандсан байдлыг шүүмжилж, түүнийг “маш их үл хүндэтгэсэн” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр “Хэрэв би хааны гэр бүлийн оронд байсан бол тэднийг буцаан хүлээж авахгүй байсан” хэмээн мэдэгдсэн байна.  Ханхүү Харри, Меган Маркл нар 2020 онд хааны гэр бүлийн ахлах гишүүний үүргээс татгалзаж, АНУ-ын Калифорни мужид суурьшсан. Харин өнгөрсөн долоо хоногт хоёр хүүхдийнхээ хамт Их Британид эргэн ирж, Лондонгийн гадна хэсэгт удаан хугацаагаар амьдрахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.

Тэд хааны гэр бүлийн албан ёсны үүрэгтээ эргэн орохгүй бөгөөд хүүхдүүдээ Их Британийн соёл, гэр бүлийнх нь орчинтой илүү ойр байлгахын тулд буцсан гэж тайлбарлаж байна.

Трамп Харри, Меган нарыг өмнө нь мөн шүүмжилж байсан бөгөөд 2020 онд Меган АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жо Байденыг дэмжихийг уриалсны дараа “Би түүнд тийм ч дуртай биш” гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн