Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулж, шалгаж эхлээд байгаа.
Тэгвэл С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дэх зааснаар буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйлээр буруутган шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р ангид цагдан хориод байгаа аж.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
С.Молор-Эрдэнэ Философич, олон нийтийн сэхээтэн, зохиолч, лектор. /1962 оны 3 сарын 14нд Монгол улс, төв аймгийн жаргалант суманд төрсөн/
“Молор-Эрдэнэ Философийн Академи” – ийг үүсгэн байгуулан захирлаар ажиллаж байна. 20 гаруй номын зохиолч, мөн 10 номны орчуулагч.
Боловсрол
• 1980 онд Төв аймгын жаргалант сумын 10 жилийн сургууль төгссөн.
• 1982-1987 онд Германы Дрезден хотын Техникийн Университетийг Дулааны станцын Конструктор инженерийн мэргэжлээр төгссөн.
• 1993-1997 онд Германы Дрезден хотын Техникийн Университетэд Доктор-Инженерийн цол хамгаалсан.
• 2003-2007 онд Мюнхений Университетэд Философийн Докторын цол хамгаалсан.
Докторын диссертацууд
• 1993 – 1997 Dr.-Engr. TU Dresden Doctor thesis: “Solar powered Sorption isotherm construction for developing countries” [1]
• 2003 – 2007 Dr. phil. LMU München Doctor thesis: “Culture ethics as knowledge ethics” [2]
“Молор-Эрдэнэ Философийн Aкадеми”
Философийн академийн зорилго хүн төрөлхтөний философийн мэдлэгийг олон нийтэд таниулж сурталчилж амьдралдаа хэрэглэхэд туслаж дэмжих зорилготой. Анх Грек, Энэтхэг болон Хятадаас үүсэлтэй философи гэсэн мэргэжилийн салбар зөвхөн их сургуулийн хүрээнд яригдах биш нийгэмд хүртээл болж хүмүүсийн ёс суртахуун болон гоо зүйн мэдэгдэхүүнийг нэмэгдүүлж иргэншилд ойр дөхөм болгож нийтийн хүртээл болох ёстой.
Философитой танилцсанаар эрх чөлөө, тэгш эрхээс гадна бас танин мэдэхүйн зөв ойлголттой болно. Философийн академийн бас нэг зорилго гэвэл дэлхийн улс оронуудын философич хүмүүстэй танилцаж тэдний бичсэн номуудыг уншиж ойлгоход туслана. Өнөөдөр философи хэрхэн хөгжиж байгаатай танилцаж адил хэмжээний академи хүрээлэнгүүдтэй хамтарч бусад ороны философичидийг эх орондоо урин авчирч лекц уншуулж сургалт явуулах зорилготой.