“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 //. Монголын каллиграфын урлагийн нэгдсэн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд өнөөдөр нээлээ.

Анх 2007 оноос каллиграфын их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн тус үзэсгэлэн уран бичлэгийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг болохыг зохион байгуулагчид нь тодотгож байна. 

“Тус үзэсгэлэнд энэ жил Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны 56 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан үзэгч олноо толилуулж байна.

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээвҮзэсгэлэнгийн нээлтийн үеэр каллиграфын их мастер Д.Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзэн,  шилдэг залуу каллиграфч гэсэн хоёр шагналын эздийг тодруулсан юм.

Каллиграфын их мастер Д.Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзэн уран бүтээлч Ш.Гэрэлсайхан, “Энэхүү үзэсгэлэнд шагналт байрт шалгарсандаа баяртай байна. Энэ удаад “Чоно” хэмээх бүтээлээрээ оролцлоо. Бүтээлдээ ашигласан муутуу цаас маань нэлээн хувирамтгай, бэхийг ихээхэн уусган шингээх онцлогтой байсан. Тиймд хар бэхийг олон өнгийн туяа гарган уусгаж бичсэн. Ингэснээр дүрслэл нь цааснаас хөндийрч, илүү амьд, хөдөлгөөнтэй харагдаж буй юм. “Чоно” бүтээл хийморь, эрч хүчийг бэлгэдсэн утга агуулгатай. Уран бичлэгээр 10 дахь жилдээ хичээллэх хугацаанд олон уралдаан, тэмцээнд оролцож ирсэн. “Шинэ цас” уралдаанд дөрөв дэх жилдээ оролцож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв“Шилдэг залуу каллиграфч”-ийн шагнал хүртсэн МУИС-ийн Хэл шинжлэлийн хөтөлбөрийн I курсийн оюутан Б.Баяр-Эрдэнэ, “Би монгол бичгээр бичиж эхэлсэн цагаасаа тус үзэсгэлэнд оролцохыг мөрөөдөж ирсэн. Энэ бол Монголд каллиграф бичдэг хүн бүрийн мөрөөдөл байх. “Хөх монгол хэмээгдэхүй” бүтээлдээ Монгол Улс хэрхэн оршин тогтносон хийгээд “Хөх Монгол” хэмээх үгийн утга, тайлбарыг тусгасан. Каллиграфаар долоо дахь жилдээ хичээллэж байна. Ангийн маань багш монгол бичгийн багш байсан нь энэ урлагаар хичээллэх түлхэц болсон. Багш маань нийслэлийн 23 дугаар сургуульд дугуйлан хичээллүүлдэг байсан” гэв.

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

“Шинэ цас” үзэсгэлэнг 19 дэх жилдээ нээв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн