АРХАНГАЙ: Буган хөшөөний дурсгал Зүүн Европ хүртэл тархжээ

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 10-12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон хүргэж байна.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991-2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг.

Агаарын температур:

  • Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0… -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6… +12°С, бусад нутгаар 0… +6°С дулаан байдаг (Зураг 1а).
  • Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14…-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2… -8°С, бусад нутгаар -8… -14°С хүйтэн байдаг (Зураг 3а).
  • Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22…-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10…-16°C, бусад нутгаар -16…-22°C хүйтэн байдаг (Зураг 5а).

Хур тунадас:

  • Аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна.
  • Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна.
  • Арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн